Friday, May 15, 2009

Хятад + Энэтхэг Энэ хоёр том гүрний хүч

Азийн хоёр том их гүрний тухай 2007 оны 12 сард гарсан "China India The Power of Two" гэсэн нийтлэлийг орчуулсан presentation-ы хамт тавилаа.

China and India, ancient allies and modern competitors, are rebuilding economic ties after almost five decades. Consequently, multinational companies face the most challenging—and potentially rewarding—business landscape ever.

Эртний хамтрагчид, одоогийн өрсөлдөгчид болох Энэтхэг Хятад хоёр 50 жилийн дараа эдийн засгийн хувьд дахин ойролцоо явж байна. Үр дүнд нь үндэстэн дамнасан компаниуд хамгийн хэцүү сорилт бөгөөд том шагнал бүхий газар бүхий бизнесийн орчинтой тулгарч байна.

"China India The Power of Two" article:
http://share.gogo.mn/78883391242425389

Орчуулсан presentation:
http://share.gogo.mn/81203481242425264

Friday, May 8, 2009

Алдартай Harvard Business Review (HBR) сэтгүүлийн 2009 оны 4 сарын дугаарыг тавилаа.


Алдартай Harvard Business Review (HBR) сэтгүүлийн 2009 оны 4 сарын дугаарыг тавилаа. Удахгүй 3, 2, 1 сарын дугааруудыг нь тавих болно оо.

http://share.gogo.mn/48362431241843187     хаягаар орон татан авна уу.

Энэ 4 сарын дугаараар дэлхийн consulting-н №1 компани болох McKinsey-н шагналтангууд, санхүүгийн хямралд зориулсан 2 нийтлэл "Уналтын үед хэрхэн маркетингээ хийх вэ?", "Хямралын үед жижиглэнгийн худалдаа хийх 5 зарчим", мөн "Линкольноос суралцах манлайллын хичээлүүд" гэх мэт сонирхолтой нийтлэлүүд орсон байна.

Ten Great Ways To Motivate Employees

Өнөөдөр ажилчдаа ажлаа сэтгэлээсээ хийлгэж үр дүнтэй ажиллуулах нь менежер бүрийн өмнө тулгардаг сорилт, даалгавар байдаг билээ. Гэхдээ ажилчдыг сэдэлжүүлэхдээ ганц мөнгө л сэдэлжүүлж чадна гэсэн итгэл үнэмшилтэй хүмүүс зөндөө байдаг. Гэсэн хэдий ч менежментийн шинжлэх ухаан бидэнд мөнгөнөөс илүү сэдэлжүүлэгч байдгийг, энэ нь илүү үр дүнтэй байж, мөнгө бараг шаарддаггүй гэдгийг хэлж байна. Энд ажилчдыг сэдэлжүүлэхэд хэрэглэгддэг судалгааны дүнд гаргаж ирсэн шилдэг 10 арга зам, зөвлөгөөг толилуулж байна. Сонирхоод үзээрэй, юу ч байсан хоосонгүй шүү!

1. Ажилчиддаа ажлаа сайн хийснийх нь төлөө биечлэн болон бичгээр талархал илэрхийлж бай. Үүнийг тогтмол, сэтгэлээсээ хийгээрэй.
2. Чадах чинээгээрээ ажилчдад хэрэгтэй байгаа, хүсч байгаа хугацаагаар нь тэдэнтэй уулзаж, сонсож бай.
3. Тэдний ажлын бүтээмжийн талаар тогтмол тодорхой мэдээллээр хангаж байх. Бүтээмжээ сайжруулахад нь туслах.
4. Шилдэг сайн ажилчдыг таньж, шагнан, тэднийг тушаал дэвшүүл. Муу ажилчиддаа уулзан тэднийг сайжруулах тохиролцоо хийх буюу хал.
5. Компани хэрхэн мөнгө хийж, яаж түүнийгээ алддаг, удахгүй гарах бүтээгдэхүүн, компаний барьж буй өрсөлдөөний төлөвлөгөө гэх мэтийн талаар мэдээлэл өгөх. Компанийн зорилгод түүний гүйцэтгэх үүргийг нь тайлбарлаж өгөх.
6.Шийдвэр гаргахад, ялангуяа тэдний ажилтай хамаатай шийдвэр гаргахад тэднийг оролцуулж байх.
7. Ажилчдад сурах, хөгжих боломжийг олгох, хамгийн сайнаараа байхыг нь урамшуулах. Тэдний зорилгодоо хүрэх эрмэлзлийг нь компаний зорилготой хослуулан зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх. Ажилтан бүртэй хамтран ажиллах. (create partnership with each employee)
8. Тэдний хийж байгаа ажил, орчинд нь өөрийн гэсэн мэдрэмж төрүүлэх. Жишээ нь тэднийг ажлаа хийхэд нь хэрэгтэй эсэх нь тодорхойгүй ч нэрийн хуудастай болгох.
9. Нээлттэй, итгэж болохоор, хөгжилтэй ажлын орчныг бий болгохоор хичээх хэрэгтэй. Шинэ санаа, санаачлагыг урамшуулах. Алдааг шийтгэхээс илүү алдаанаасаа суралцах.
10. Компаний, хэлтсийн, хувь хүний амжилтыг тэмдэглэх. Багийг болон ёс суртахууныг хөгжүүлэх уулзалт, үйл явдлыг зохион байгуулах цаг гаргах. Сэргэг, бүтээлч байх.

Monitoring case

Програм хангамжийн инженерчлэлд Pareto-н зарчим гэж байдаг. Энэ зарчимд програмын алдааны 80% нь нийт програмын 20%-аас үүсдэг гэсэн байдаг. Энэ зарчим ч гэсэн мөн менежментэд үйлчилдэг. Менежерүүд ажилчид дээр ажиллах цагийнхаа 80%-г нийт ажилчдын хэцүү ажилчид болох 20% дээр нь өнгөрөөдөг байна. Одоо энэ 20%-н нэг болох нэгэн ажилтны түүхийг авч үзье.

Edvard бол автомашин үйлдвэрлэдэг Fiat компанийн загварын хэлтсийн цөөхөн хэдэн мэргэшсэн ажилчдын нэг. Тэр ажилдаа үнэхээр чадварлаг, 5 жил ажилласан, нилээн хэдэн шинэлэг загваруудыг санаачилж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Гэхдээ түүнд үнэхээр олон хэцүү тал байдаг нь тэрээр үнэхээр өвөрмөц зан араншинтай, элдэв янзын юм сэтгэж, өөрийнхөөрөө зүтгэдэг, дээрээс нь хамт олон дундаа ааш муутай, ахлах менежертэйгээ амархан зөрдөг.
Менежерийнхаа толгойны өвчин болсон энэ нөхөртэй яаж ажиллах вэ?
Эсвэл энэ нөхрийг халах хэрэгтэй юу?

Манай блог төрлөө

МУИС-ийн Мэдээллийн Технологийн Сургуулийн Мэдээллийн Технологийн 2-2 ангийн оюутнууд болох Ганзориг, Бат-Оргил, Содгэрэл, Болдбаатар нарын менежментийн багийн блог нээгдлээ. Бид бүхэн хичээл дээр үзсэн зүйлс, өөрсдийн олсон мэдлэг, мэдээлэлээ та бүхэнтэй хуваалцан өөрсдийн блог дээрээ тавьж байна. Мөн энэхүү блог маань бидний өөрсдийнхөө дуу хоолойг хүргэх орон зай байх болно.