Өнөөдөр ажилчдаа ажлаа сэтгэлээсээ хийлгэж үр дүнтэй ажиллуулах нь менежер бүрийн өмнө тулгардаг сорилт, даалгавар байдаг билээ. Гэхдээ ажилчдыг сэдэлжүүлэхдээ ганц мөнгө л сэдэлжүүлж чадна гэсэн итгэл үнэмшилтэй хүмүүс зөндөө байдаг. Гэсэн хэдий ч менежментийн шинжлэх ухаан бидэнд мөнгөнөөс илүү сэдэлжүүлэгч байдгийг, энэ нь илүү үр дүнтэй байж, мөнгө бараг шаарддаггүй гэдгийг хэлж байна. Энд ажилчдыг сэдэлжүүлэхэд хэрэглэгддэг судалгааны дүнд гаргаж ирсэн шилдэг 10 арга зам, зөвлөгөөг толилуулж байна. Сонирхоод үзээрэй, юу ч байсан хоосонгүй шүү!
1. Ажилчиддаа ажлаа сайн хийснийх нь төлөө биечлэн болон бичгээр талархал илэрхийлж бай. Үүнийг тогтмол, сэтгэлээсээ хийгээрэй.
2. Чадах чинээгээрээ ажилчдад хэрэгтэй байгаа, хүсч байгаа хугацаагаар нь тэдэнтэй уулзаж, сонсож бай.
3. Тэдний ажлын бүтээмжийн талаар тогтмол тодорхой мэдээллээр хангаж байх. Бүтээмжээ сайжруулахад нь туслах.
4. Шилдэг сайн ажилчдыг таньж, шагнан, тэднийг тушаал дэвшүүл. Муу ажилчиддаа уулзан тэднийг сайжруулах тохиролцоо хийх буюу хал.
5. Компани хэрхэн мөнгө хийж, яаж түүнийгээ алддаг, удахгүй гарах бүтээгдэхүүн, компаний барьж буй өрсөлдөөний төлөвлөгөө гэх мэтийн талаар мэдээлэл өгөх. Компанийн зорилгод түүний гүйцэтгэх үүргийг нь тайлбарлаж өгөх.
6.Шийдвэр гаргахад, ялангуяа тэдний ажилтай хамаатай шийдвэр гаргахад тэднийг оролцуулж байх.
7. Ажилчдад сурах, хөгжих боломжийг олгох, хамгийн сайнаараа байхыг нь урамшуулах. Тэдний зорилгодоо хүрэх эрмэлзлийг нь компаний зорилготой хослуулан зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх. Ажилтан бүртэй хамтран ажиллах. (create partnership with each employee)
8. Тэдний хийж байгаа ажил, орчинд нь өөрийн гэсэн мэдрэмж төрүүлэх. Жишээ нь тэднийг ажлаа хийхэд нь хэрэгтэй эсэх нь тодорхойгүй ч нэрийн хуудастай болгох.
9. Нээлттэй, итгэж болохоор, хөгжилтэй ажлын орчныг бий болгохоор хичээх хэрэгтэй. Шинэ санаа, санаачлагыг урамшуулах. Алдааг шийтгэхээс илүү алдаанаасаа суралцах.
10. Компаний, хэлтсийн, хувь хүний амжилтыг тэмдэглэх. Багийг болон ёс суртахууныг хөгжүүлэх уулзалт, үйл явдлыг зохион байгуулах цаг гаргах. Сэргэг, бүтээлч байх.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment